
Ийм богино хугацаанд яаж хэвийн жиндээ хүрсэн тухай түүнээс People сэтгүүлийн сурвалжлагч асуухад “Энэ бол маш хүнд хөдөлмөр. Хүн өдөр бүр гоо сайхан, биеийн галбиртаа анхаарч байх хэрэгтэй. Би төрөөд гурав хоноод л дасгал хийж эхэлсэн. Мөн иогоор тууштай хичээллэдэг. Маш их тэвчээр, хөдөлмөр зарцуулж байж би хэвийн жиндээ орсон” хэмээн ярьсан байна.
Түүнийг “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од Orlando Bloom-ын эхнэр гэдгийг хүмүүс андахгүй сайн мэднэ. Загвартаа эргэн ирэхэд түүний нөхөр Orlando тийм ч дуртай байгаагүй ба гэр бүлдээ их цаг зарцуулж байхыг түүнээс хүссэн тухай тэрбээр мөн дурьджээ.
Н.Наран