Охидын амийг аварсан нохойг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Охидын амийг аварсан нохойг хүндэтгэв

Филиппиний өмнөд хэсгийн Замбоанга хотын даргын зүгээс өчигдөр захиргааны байрандаа Кабанг нэртэй нохойд зориулан “Замбоангагийн бахархал” нэртэй дурсгалын танхим гаргасан байна. Кабанг нохой нь хоёр жоохон охины амийг аврахын тулд тэдний өмнөөс ирж явсан мотоциклын өмнүүр орж хүнд гэмтсэн баатар нэгэн аж. Ослын дараа Кабанг нохой хошууныхаа дээд талыг алдсан бөгөөд АНУ-ын Калифорни мужийн Дэвис амьтны эмнэлэгт удаан хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст төрөлх хотдоо эргэн иржээ. Зоригт нохойг Америкт эмчлүүлэхэд нийтдээ 27 мянган ам.доллар зарцуулсан ба үүнийг Филиппинчүүд хандив цуглуулан олж өгсөн гэнэ. Нохойн эзэн Рүди Банггалын мэдээлснээр Кабанг нохой нь 2011 оны арванхоёрдугаар сард түүний охиныг үеэлийнх хамтаар аврахын тулд тэдний өмнөөс ирж явсан мотоциклын өмнүүр орсон гэнэ. Гэвч өдрийн тав хүрэхгүй ам.доллараар амь зуудаг Рүдид нохойгоо Америкт эмчүүлүүлэх мөнгө байхгүй байжээ. Харин зоригт нохойн тухай Филиппин даяар мэдээ цацагдсанаар хүмүүс түүнд хандив цуглуулж эхэлсэн байна. Одоо Кабанг нохой хотынхоо бахархал, хүмүүсийн хайрыг булаасан хүндтэй нэгэн болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж