Нигерийн хамгаалагч авто ослоор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Нигерийн хамгаалагч авто ослоор нас баржээ

Хар тивийн хүчирхэг багуудын нэг Нигерийн шигшээ багийн хамгаалагч
Олубаё Адефеми Грек улсад авто ослоор нас барсан талаар тус улсын Кавала
хотын цагдаагийн газар мэдэгджээ. Орон нутгийн цагаар даваа гаригийн
өглөө Грекийн хойд зүгт орших Кавала хотын захад байрлалтай Энгатия
хурдны замаар давхиж байсан тэрээр гэнэт жолоо алдан осолдсон гэнэ.
Грекийн хөлбөмбөгийн Супер лигийн “Шкода Ксанти” багт баруун жигүүрийн
хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан Адефеми ийнхүү 25 насандаа таалал
төгсч байна. Тэрээр тун удахгүй гэрлэх гэж байсан бөгөөд хуримын
төлөвлөгөөгөө эцэслэн шийдвэрлэхээр төрөлх Нигер рүүгээ буцахаар
Thessaloniki олон улсын нисэх онгоцны буудлын зүг давхиж байж.
Цагдаагийнхан ослын шалтгааныг нарийвчлан тодруулахаар ажиллаж байгаа
гэнэ.
Адефеми Нигерийн шигшээ багийн бүрэлдэхүүүнд багтан 2008 оны
Бээжингийн олимпийн наадамд оролцож, аваргын төлөө Аргентиний багт
хожигдсоноор мөнгөн медаль зүүж байжээ. Тэрээр өнгөрсөн улиралд “Шкода
Ксанти”-д ирж, 24 тоглолтод оролцохдоо хоёр удаа гоолджээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж