Технологийн эх сурвалжуудын мэдээлснээр LG компани MeeGo платформ дээр суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх Хятадын хөдөлгөөнт холбооны компани болон ZTE фирмтэй нэгджээ. Харин LG одоогийн байдлаар MeeGo платформ дээр суурилсан автомашины тоглоомын контентуудыг боловсруулж байгаа ч, ийм платформтой смартфон үйлдвэрлэх тухай төлөвлөгөө хараахан байхгүй байгаа гэнэ.
Nokia компанийн хувьд хэсэг хугацааны өмнө MeeGo платформ чухал байр суурьтай байсан ч Windows Phone 7 платформтой гэрээлснээр хуучин платформоо хэрэглээнээс халах дөхсөн. Гэхдээ Intel-ийн хувьд MeeGo-г дэмжсээр байгаа тул зах зээл дэх MeeGo-гийн байр суурь бүр мөсөн алдраагүй гэж үзэж болох юм. Иймд LG компани MeeGo-г олон талаас нь судалж үзсэний дараа уг платформыг дэмжих смартфон үйлдвэрлэх эсэхээ шийдвэрлэх бололтой.
Б.Энхцэцэг