
Харин Английн сэтгүүлчид Жозе Моуриньогоос Испанийн хөлбөмбөг, “Эл класико”-д олон гоолоор хожигдсоныг нь асуухад, -Тиймээ. Испанийн хөлбөмбөг халуун уур амьсгал дор явагддаг. Би “Барса”-г “Камп Ноу” цэнгэлдэхэд нь Испанийн Супер цомын тэмцээнд буулган авсан. Мөн өнгөрсөн жил Испанийн “Ла лиг”-т 100 оноотойгоор “Реал”-ыг түрүүлүүлсэн. Сүүлийн жилүүдэд “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд муу тоглож байсан “Реал”-ыг шөвгийн дөрөвт дараалан үлдээснийг та бүхэн мартаагүй байх аа гэж найдаж байна хэмээн хариулсан байна.
Жозе Моуриньо “Челси”-д ирснийхээ дараа Фернандо Торрес, Хуан Мата, Дэмба Ба нарыг зарна гэдгээ мэдэгдээд байна.
Б.БИЛЭГ