Бонго, Можух нарыг хуулбарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Бонго, Можух нарыг хуулбарлажээ

“Боловсрол суваг” телевиз нь 2010 оноос хүүхдийн нэвтрүүлгийн нэгэн шинэ баатар болох Бонгыг өлгийдөн авсан юм. Бонго бол эрлэгийн орноос ирсэн сахилгагүй чөтгөр бөгөөд Можух, Мишээл гэх ах дүү хоёртой таарснаар тааварлахын аргагүй адал явдал, сонин хачин зүйлсийг санаачлан сэддэг баатар билээ.

“Боловсрол суваг” телевиз “Бонго” хүүхдийн хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай бэлтгэн хүргэж байгаа бөгөөд Бонго, Можух, Мишээл хэмээх баатрууд маань Монгол хүүхэд бүрийн хайртай найз болж чаджээ. Бид хөтөлбөрийнхөө хүрээнд “Бонгын адал явдал”, “Бонгын дуран”, “Бонгын аялал”, “Бонгын санамж”, “Дагаад дуулаарай” зэрэг олон нэвтрүүлгийг бэлтгэн хүргэснээр үзэгч хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлэг болж чадлаа. Хүүхэд бүр өөрийн хайртай баатартайгаа хамт зургаа татуулж хамт байхыг хүсдэг. Тиймээс ч хөдөө орон нутгаас бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн урилга маш олноор ирдэг бөгөөд манай баатрууд урилгаар очин өөрийн тоглолтоо үзэгч хүүхдүүддээ хүргэж ирсэн.

Хуурамч Бонго



Жинхэнэ Бонго

Сүүлийн үед манай телевизийн өмч болох Бонго, Можух, Мишээл нарын дүр, төрхийг маш бүдүүлгээр хуулбарлан, үндсэн төрхийг нь эвдэн дуурайлган хийж хүүхдүүдтэй зургаа авахуулах зэрэг хууль бус ашиг олж байгаа нь Оюуны өмч болон Зохиогчийн эрх түүнтэй холбогдох хуулиудыг зөрчсөн үйлдлүүдийг ихээр гаргах боллоо.

Тиймээс “Боловсрол суваг” телевизийн өмч болох “Бонго” хөтөлбөрийн баатар Бонго болон түүний найз Можух, Мишээл нарыг аливаа хэлбэрээр хуулбарлан бүтээх, даган дууриахыг хориглоно. Учир нь энэ бүхэн манай телевизийн өмч мөн бөгөөд дээрхтэй нэгэн адил асуудал дахин үүссэн тохиолдолд асуудлыг хуулийн дагуу авч шийдвэрлэнэ.

Иймд хамтран ажиллахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгж нь телевизийн холбогдох хүмүүстэй уулзан албан ёсоор зөвшөөрөл авахад бидний зүгээс нээлттэй байх болно.

“Боловсрол суваг” телевиз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж