&#34Гэгээн мөрөөдөл&#34 тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

&#34Гэгээн мөрөөдөл&#34 тоглолт болно

“UB palace”-ийн концертын иx танxимд өнөөдөр 19:00 цагаас таван жил өвчиндөө шаналж буй М.Ариунтунгалаг охины эмчилгээнд зориулсан "Гэгээн мөрөөдөл" нэртэй бүх оддын xандивын тоглолт болох юм. Уг тоглолтыг дахин хийхээр Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг санаачлан "Pro Sound" студитэй хамтран ажилладаг уран бүтээлчдээ уриад байгаа юм.   Тоглолтод “Хурд”, “Харанга”, “Киви”, “Sweetmotion” хамтлаг болон Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, Ч.Бат-Эрдэнэ, дуучин С.Наран, Маралжингоо нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх ажээ. Тоглолтын тасалбар 10.000 төгрөгөөр борлуулагдаж байна. Та М.Ариунтунгалаг охины “Гэгээн мөрөөдөл”-ийг биелүүлэхэд сэтгэлийн дэм өргөөрэй.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж