Бейонси охинтойгоо рашаанд оржээ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Бейонси охинтойгоо рашаанд оржээ

Нэрт дуучин Бейонси өхөөрдөм охин Блю Айвигийн гэрэл зургуудыг фэнүүд болон олон нийтээс нуулгүй, өөрийн цахим хуудас, бусад эх сурвалжуудаар дэлгэдэг. Харин хамгийн сүүлд авхуулсан ээж, охин хоёрын сэтгэл татам  нэгэн гэрэл зураг мөн олон нийтийн сүлжээгээр цацагдаж, шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаад авчээ. Энэ зурган дээр нарны шил зүүж, толгойн гоёлоор гангарсан Бейонси бикини өмссөн өхөөрдөм  охиноо тэврэн рашаанд хэвтжээ.  

Олон улсад аялан тоглолтоо үргэлжлүүлэн буй Бейонси тоглолтдоо нөхөр, охин хоёроо дагуулан явж байгаа. Энэ сарын эхээр Лондон хотод Европ дахь “The Mrs. Carte” тоглолтоо өндөрлөсөн тэрээр зургадугаар 28-наас эхлэн Хойд Америкаар уг тоглолтоо үргэлжлүүлэх юм байна.


Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж