Мексикийн шоронгоос зэвсэглэсэн хоригдлууд оргов

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Мексикийн шоронгоос зэвсэглэсэн хоригдлууд оргов

Мексикийн Герреро мужийн шоронгийн найман хоригдол галт зэвсэг агсан хоёр харгалзагчийн амийг хөнөөн, өөр нэг харгалзагч болон нэгэн хоригдлыг буудаж шархтуулаад оргон зугтжээ. Мексикийн албаныхны мэдээлснээр Ла-Юнион шорон руу зэвсэглэсэн этгээдүүд халдаж, хоригдлуудад зэвсэг дамжуулсан байна. Одоогоор энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ба цагдаа нар оргосон хоригдлуудыг эрж хайх ажлыг эхлүүлжээ.

Сүүлийн үед Мескикийн шоронгуудаас хоригдлууд оргох хэрэг удаа дараа гарах болсон нь анхаарал татаж байгаа бөгөөд иргэдийн зүгээс хамгаалалт сул байгааг шүүмжилж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Мексик дэх хар тамхины бүлэглэлүүд шорон руу халдаж, хоригдлуудыг суллах нь  ихэсчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж