
Өнгөрсөн долоо хоногийн баасангаас бямбад шилжих шөнө Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Сөүл-Улаанбаатарын нислэгээр Буянт-Ухаад газардахад нь цагдаагийнхан саатуулсан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийг баривчлан шалгаж байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. Манай сонин энэ удаагийн дугаарт УИХ-д өргөн баригдаад буй стратегийн орд газрын жагсаалтад долоон ордыг нэмэх гэж байгаа болон Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын талаарх асуудлыг онцлон хөндлөө.
Мөн энэ дугаарт өнгөрсөн долоо хоногт эхнэрээсээ салж байгаагаа мэдэгдсэн ОХУ-ын ерөнхийлөгч Путины хувийн амьдралын талаар, спортын ертөнцөд ид анхаарал татаж байгаа солилцоо болон уламжлал ёсоор долоон хоногийн зурхай, онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Монголд хамгийн олон буюу 20 мянган хувь хэвлэгдэж, Монголын мэдээллийн хамгийн олон хэрэглэгчтэй news.mn сайтаар онлайн хэлбэрээр цацагдаж байгаа “Хураангуй товчоон- News week” сонин:
- Улаанбаатар төмөр замын нэгдсэн сүлжээгээр
- Үүнд: Улаанбаатар төмөр замын вокзал, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Наушкийн чиглэлийн бүх зорчигчдод
- Улаанбаатар хотын сонин борлуулах 100 цэгээр Хэвлэлийн биржээр дамжуулан
- МИАТ компани /Олон улсын бүх нислэгт өдөр болгон, зорчигч бүрт болон Чингис хаан нисэх онгоцны буудлаар/
- Төрийн ордон, Төрийн тусгай шуудангийн алба
- Нийт 16 яам агентлаг тус бүр Хэвлэлийн албадаар дамжуулан
- Хаан банкны салбаруудын VIP өрөө
- Модерн номадс сүлжээ рестораны бүх салбар
- Номин хүнсний сүлжээний 10 салбар
- Монгол шуудан компани Төв шуудангийн нийт 3000 хэрэглэгчдэд шуудангийн хайрцгаар
- Орон нутгийн тээврийн Драгон, Чингэлтэйн товчооны тасалбар түгээврээр тус бүр түгээж байна.