Philips-ийн хувь заяа эгзэгтэй байдалд байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Philips-ийн хувь заяа эгзэгтэй байдалд байна

Philips компанийн ашиг орлого 2011 оны эхний улирлын байдлаар төлөвлөснөөс хэт доогуур үзүүлэлттэй гарчээ. Тиймээс тус компанийн телевизор үйлдвэрлэлийн салбарын 70 хувийг Голландын электроникийн акул TPV компани эзэмшихээр болсон байна. Үүнээс зарим ажиглагчид Philips компанийн технологийн салбарт эзлэх байр суурь ганхаж эхэллээ гэх урьдчилсан дүгнэлтийг хийжээ. Одооноос эхлэн Philips-ийн телевиз үйлдвэрлэлийн салбарыг хөрөнгө оруулалтын давуу эрхийг эдэлж буй TPV компанийн мэргэжилтэн Франс ван Хоутэн удирдаж эхлэх аж.

Гэхдээ компанийн хувьцааны 70 хувийг гадны компанид худалдсан явдал нь цаашид Philips тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сулруулж байна. Хэрэв үлдсэн 30 хувийн хувьцааг худалдвал Philips-ийн телевизор үйлдвэрлэл үндсэндээ төгсөх юм.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж