&#34Хун&#34 эклер хийх арга

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

&#34Хун&#34 эклер хийх арга


Орц:

Гурил-140гр
Ус-240гр
Цөцгийн тос-110гр
Элсэн чихэр-2 жижиг халбага
Ондог-3,4ширхэг
Давс-1/2 жижиг халбага

1. Цөцгийн тос,
элсэн чихэр, давсаа усандаа хийгээд буцалгана

2. Буцлаад ирэхээр нь гурилаа хийж модон хутгуураар хутгана
3. Хайлмаг шиг наалдамхай биетэй болно
4. Гал дээрээсээ аваад хөртөл нь сайн хутгана
5. Өндөгөө зуурмаг дээр нь нэг нэгээр нь хийж хутгана, өндөг нь сайн холилдсоны дараа дараагийн өндөгөө хийнэ
6. Бэлэн болсон зуурмагаа крем шахагч уутанд хийж калкин
цаас дэвссэн листэн дээр зууван хэлбэрээр шахаж гаргана

7. Урьдчилж 220 градуст халаасан зуухандаа хийж 25-30 минут
болгоно

8. Минут нь болсоноос хойш зуухаа унтраагаад 5 минут орчим
байлгаад гаргана

9.
Эклерээ голоор нь хуваагаад суурь хэсэгт нь бэлэн сvvн кремээ шахна

10. Зуурмагаасаа бага зэргийг үлдээж хунгийнхаа хүзүү
толгойг хийнэ. Зуурмагаа нарийхан хошуутай уутанд хийж хоёрын тоо маягтай шахаж
гаргана

11. Үүнийгээ зуухандаа хийж 10-15 минут болгоно
12. Суурь хэсэгтээ бэлэн болсон хүзүүнүүдээ зоож дээрээс нь
2 хувааж бэлдсэн далавчаа тогтоож огно.

Эцэст
нь бэлэн болсон хунгуудаа сахарын пудр цацаж чимэглэнэ.


Бас
энгийнээр ч хийж болно

http://www.sweetkitchen.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж