“Монгол наадам” цогцолбор байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

“Монгол наадам” цогцолбор байгуулна

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа энэ жилийн баяр наадмын төсөвийг ил болгож өглөө. Хуралдаанаар үндэсний баяр наадмыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, наадмын төсвийг баталсан байна. Энэ жилийн баяр наадамд нийт 1,5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон бөгөөд үүнд нийслэлээс 380 сая төгрөг, тасалбарын орлогоос 350 саяыг, үлдэх 840 саяыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах ажээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн онцолсноор 2012 оны наадамд 950 сая , 2011 онд 1,3 тэрбум төгрөг, 2010 онд 1,7 тэрбум төгрөг зарцуулж байсан аж.

“Наадамд 50 тэрбум төгрөг зарцуулна” гэсэн мэдээлэл олон нийтэд хүрэхдээ ташаа ойлголт төрүүлсэн болохыг Засгийн газрын тэргүүн онцлоод, “Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор байгуулахаар төлөвлөж, таван жилийн бүтээн байгуулалтын ажилд 50 орчим тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо хийснийг энэ жил ийм мөнгөөр наадамлах нь гэж ташаа ойлгосон байна” хэмээн залруулсан юм. Дээрх бүтээн байгуулалтыг өрнүүлснээр монголчууд удахгүй Хүй долоон худагт нааддаг болох бөгөөд одоо баяр наадмаа тэмдэглэж буй Төв цэнгэлдэх хүрээлэнг цаашид спорт, нийтийн биеийн тамирын чиглэлээр ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж