
Apple компани Калифорни мужийн шүүхэд гомдол гаргасан аж. Учир нь Samsung Electronics компанийн үйлдвэрлэсэн смартфон болон планшет нь Apple компанийн iPhone, iPad –ийг бараг хуулбарласан гэжээ.
Энэ бол тохиолдлын чанартай бус бөгөөд Samsung-ийн шинэ бүтээгдэхүүний гадна талаас эхлэн дотоод хэсэг, тэр бүү хэл хайрцаг хүртэл iPhone болон iPad –тай адил байсан гэж Apple компанийн албан ёсны төлөөлөгч Стив Даулинг хэлсэн. Тиймээс бид оюуны өмчөө хамгаалах ёстой хэмээн тэрээр мэдэгдсэн байна.
Харин Samsung Electronics компанийн төлөөлөгч Ким Титус оюуны өмчийг хамгаалах хуул зүйн бүхий л аргыг Samsung хэрэглэнэ гэж хэлснийг Bloomberg мөн дамжуулсан юм.
Н.Тунгалаг