Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 6 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 13,14-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж