
Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутнуудын Монгол Улсын макро эдийн засаг, мөнгө, сангийн бодлогын тухай онолын болон практик мэдлэгийг сайжруулах зорилгоор “Макро эдийн засгийн бодлого ба шинжилгээ” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Оюутнууд хуралд оролцохдоо шинэлэг санаа дэвшүүлсэн байх, практик ач холбогдолтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеийн асуудлыг хөндсөн байх үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой аж. Илтгэлийг ирэх сарын 24-ний 14.00 цагт хүртэл Монголбанкны бичиг хэргийн байранд хүлээн авах юм байна. Бүх илтгэлээс шилдэг арван илтгэлийг шалгаруулж, хоёрдугаар шатанд өрсөлдүүлэх аж. Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар шат ирэх сарын 31-нд Монголбанкны хурлын зааланд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 310605, 323109 утсаар лавлана уу.
С.Отгон