6 барилгыг барих зөвшөөрөлгүйгээр эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

6 барилгыг барих зөвшөөрөлгүйгээр эхлүүлжээ

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр суманд орон сууц болон худалдаа үйлчилгээний чиглэлээр баригдаж байгаа барилгуудын чанар стандарт болон хуулийн хэрэгжилтэнд шалгалт хийлээ.

Өнөөдрийн байдлаар Арвайхээр суманд орон сууц болон обьектийн 15 барилга баригдаж байгаагаас 9 нь хувийн хөрөнгө оруулалтаар, 6 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа юм. Тэдгээрээс 6 барилгыг зөвшөөрөл авалгүйгээр эхлүүлсэн, 5 барилга бичиг баримтын зөрчилтэй, бүгд хог хаягдлаа зайлуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Түүнчлэн хувийн компаниуд иргэдээс газрыг нь худалдан авч барилга барьдаг. Төсөл сонгон шалгаруулалтаар авсан нэг орон сууцны газарт хоёр барилга шахаж барьснаас тохижуулах зам талбайгүй, машины зогсоолгүй, гэрээ байгуулсан хайрганы үйлдвэрээс бус стандарын шаардлага хангахгүй шороон хайргыг хөдөө хээрээс татаж авчран ашиглаж байгаа зэрэг олон асуудлууд барилгын салбарт байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 40, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн  Өвөрхангай аймагт  2011 онд 57 өрхийн 3 орон сууц, 2012 онд 95 айлын 3 орон сууц, 2013 он гарсаар 126 айлын 4 орон сууц баригдаж, 929 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдсон нийтийн болон амины орон сууцанд амьдарч байна гэж Өвөрхангай аймгаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж