
Уулзалтын үеэр сайншандчууд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал зүй бусаар хорогдох болсон нь тус бүс нутагт ураны хайгуулж хийж байгаатай холбоотой хэмээн үзэж байна. Гэхдээ Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Иргэдээс ирүүлсэн гомдол хүсэлтийн дагуу мэргэжлийн байгууллагууд тус газарт ажиллаж, шинжилгээ хийхэд уранаас болж мал хорогдсон гэдэг дүгнэлт гараагүй” гэсэн хариулт өгсөн юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуягтай хамт Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Н.Цогтгэрэл, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тус бүр албаны нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.