
тогтворжуулах асуудлаар мэдээлэл хийсэн. Тэд энэ сарын 10-нд 10.00 цагт Сүхбаатарын талбайд дээрх хүсэлт,
шаардлагуудаа барин 5000 гаруй фермерүүдийн төлөөлөл оролцсон тайван
цуглаан зохион байгуулах гэж буйгаа дуулгасан.
Тэгвэл Монголын сүүний нэгдсэн холбооноос маргааш 10.00 цагаас Монголын 5000 фермерүүдийг төлөөлж, 500 орчим хүн жагсаж, нийслэл, төв суурин газрын иргэдийг хуурай сүүнээс татгалзаж дотоодод үйлдвэрлэсэн сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалахын хамт фермерээс үйлдвэр сүү авч байгаа үнэ хэт бага байгааг эсэргүүцэн, төр засгаас саалийн фермийг бодитойгоор дэмжиж дотоодын сүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх, улмаар хуурай сүүний импортыг бүрэн зогсоохыг шаардах "СҮҮ ӨРГӨХ" цуглаан болно.
Цуглааныг зохион байгуулах тухай СБД-ийн Засаг даргад мэдэгдэж албан ёсоор бүртгүүлсэн (зөвшөөрөл авсан) байна.
Сануулахад, өнгөрөгч пүрэв гаригийн мэдээллээр сүүлийн
жилүүдэд үнээний сүүг үйлдвэрүүд хэт доогуур үнээр авч, өндөр үнээр
зарж буйг эсэргүүцэж байгааг дуулгасан. Өнөөдөр үнээний сүү хамгийн хямд нь нэг
литр 250 төгрөг байгааг дуулгалаа юм. Үнээний сүү нь тээвэрлэлт,
хадгалалт даадаггүй эмзэг бүтээгдэхүүн учраас орон нутгаас нийслэлийн
иргэдийг сүүгээр хангахад бэрхшээлтэй зүйлс их тохиолддог гэдгийг онцолсон. Тиймээс эрчимжсэн фермерийг хөгжүүлэхийн тулд нийслэлийн ойр
фермерийн бүс байгуулах шаардлагатай байгаа бөгөөд холбогдох хүмүүст нь
энэ талаар хандахаа тэд дуулгасан. Хэдийгээр өнөөдөр шингэн сүүний үнэ
хуурай сүүний үнээс хэд дахин хямд байгаа ч сүүний үйлдвэр болгон аваад
хэрэглээд байгаа зүйл биш гэнэ. Учир нь нийслэл хотод борлуулдаг сүүний
80 хувийг хуурай сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд
ердөө 20 хувийг нь л үнээний сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзлэх
болсон байна. Мөн тэд сонирхолтой тоо баримтыг дурьдлаа. Эрүүл мэндийг
яамнаас Монгол хүн бүр өдөрт 430 грамм сүү ноогдоно хэмээн заасан ч
өнөөдөр нийслэлийн хүн амын нэг хүр бүрт өдөр 100 грамм сүү л оногдож
байгаа гэнэ. Тиймээс тэд доорх шаардлагуудыг төр засгийн удирдлагууд,
холбогдох байгууллага болон нийт иргэддээ хүргүүллээ. Үүнд, үнээний
сүүний үнийг литр тутамыг нь 1050 төгрөг болгох, фермерийн аж ахуй
эрхлэгчдийг дэмжихийн тулд нийслэл хотод ойрхон сүүний фермерийн бүсийг
гарган тэдэнд үйл ажиллагаа явуулахад нь туслах, импортын сүүг бүрэн
хязгаарлах, эрчимжсэн сүүний фермерийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг
шийдэж өгөхийг хүссэн юм. Иймээс тэд энэ сарын 10-нд буюу маргааш 10.00 цагт Сүхбаатарын
талбайд дээрх хүсэлт, шаардлагуудаа барин 1000 гаруй фермерүүдийн
төлөөлөл оролцсон тайван цуглаан зохион байгуулах гэж буйгаа дуулгалаа.