“Казань-2013”-ын чөлөөтийн тамирчдыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

“Казань-2013”-ын чөлөөтийн тамирчдыг танилцууллаа

ОХУ-ын Татар улсын төв Казань хотод болох “Казань-2013” Оюутны зуны 27 дугаар Универсиад наадамд оролцох монголын чөлөөтийн багийн бүрэлдэхүүнийг  танилцууллаа. Оюутны зуны Универсиад наадмын хөтөлбөрт эрэгтэй чөлөөт бөхийн төрөл 1973 /ОХУ-ын Москва хот/, 1977 /Болгар улсын Софи хот/, 1981 /Румын улсын Бухарест хот/, 2005 /Турк улсын Измир/ онуудад багтаж байжээ. Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл анх удаа ОХУ-ын Казань хотод болох Универсиад наадмын хөтөлбөрт оржээ.

Долоодугаар сарын 6-17-ны өдрүүдэд Универсиад наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүнийг дор толилуулж байна.

Эрэгтэй

55 кг        Содномдашийн Батболд /ҮБТДС/
60 кг        Батсайханы Нэмэхбаяр /ҮБТДС/
66 кг        Ганзоригийн Мандахнаран /Батлан хамгаалах их сургууль/
74 кг        Доржваанчигийн Гомбодорж /ҮБТДС/
84 кг        Пүрэвийн Өсөхбаатар /”Аврага” биеийн тамирын дээд
                        сургууль/
96 кг        Доржхандын Хүдэрбулга /МУБИС-ийн Биеийн тамирын дээд
сургууль/

Эмэгтэй

48 кг        Эрдэнэсүхийн Нарангэрэл /Хууль сахиулахын их сургууль/
51 кг        Эрдэнэчимэгийн Сумьяа /”Аврага” биеийн тамирын дээд
                        сургууль/
55 кг        Пүрэвдоржийн Орхон /ШУТИС/
59 кг        Тунгалагийн Мөнхтуяа /”Аварга” биеийн тамирын дээд                            
            сургууль/
63 кг        Соронзонболдын Батцэцэг /ШУТИС/
67 кг        Очирбатын Насанбурмаа /ШУТИС/
72 кг        Энхбаярын Цэвэгмид /ҮБТДС/

Дасгалжуулагчид

Цэрэндалайн Баярсайхан /Нийслэлийн оюутны шигшээ багийн дасгалжуулагч/
Буяндэлгэрийн Батбаяр /Үндэсний  эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/
Цэрэнбаатарын Цогтбаяр /Үндэсний эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

Шүүгч

Цэрэндагвын Сэрээтэр    Олон улсын шүүгч


Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж