Америкийн үр тариа аюулгүй гэж тооцов

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

Америкийн үр тариа аюулгүй гэж тооцов

АНУ-аас нийлүүлж байгаа улаан буудай нь бүрэн хэмжээгээр аюулгүй гэдгийг Өмнөд Солонгосын шинжээчид танилцуулжээ.

Хэвлэл мэдээллээр Америкийн үр тариа нь аюул агуулсан гэсэн мэдээ гарсны дараа арваад хоногийн өмнө Өмнөд Солонгос улаан буудайн АНУ-ын экспортыг зогсоосон байна.

Судалгааны эхний дүн гарч тэнд гений сайжруулалтгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ долоо хоногийн эхээр гарах бүрэн хэмжээний дүгнэлт гартал Өмнөд Солонгос улаан буудайн нийлүүлэлтийг сэргээхгүй гэнэ.  Мөн ийм  шинжилгээг Япон ба Европын холбоо хийж байгаа аж.

Өмнөд Солонгосын 2012 онд импортолсон таван сая тонн улаан буудайн тал хувийг АНУ-аас авсан байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж