Үер Будапешт хотод хүрч ирэв

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

Үер Будапешт хотод хүрч ирэв

Унгарын нийслэлд Дунай мөрний усны төвшин 2002 оны дээд хэмжээнээс давлаа. Германд үер татарч байгаа ч Магдебург хотод түүхэнд байгаагүйгээр ус нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Үерт нэрвэгдэгсэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх ажээ.

Төв Европын хамгийн хүчтэй үер Будапешт хотод орж ирлээ. Зургаадугаар сарын 8-ны өдөр Дунай мөрний усны төвшин 8,61 см хүрсэн байсан нь өмнөх дээд хэмжээнээс нэг см-аар илүү болжээ.

Ус нэмэгдэлтийн оргил нь даваа гаригийн өглөөгүүр болох бөгөөд эрх баригчид усны төвшинг есөн метрээс дээш гарахгүй гэж үнэлэв. Хамгаалалтын далаг босгох, эргийн бэхэлгээ хийх ажилд 10 мянга орчим сайн дурынхан ажиллаж байна. Мөн цэргийнхэн уг ажилд дайчлагджээ.

Германы Саксони, Саксони-Анхальтын Зале ба Эльба мөрний усны төвшин татарч байна. Гэхдээ мөрний доод урсгалын дагуух Магдебург хотод түүхэнд нь гараагүй их үер хүлээгдэж байна. Зургаадугаар сарын 8-ний өдөр Саксони-Анхальтин нийслэл Магдебург хотод Эльба мөрний усны төвшин 7,37 метр хүртэл нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн шөнө гурван см-аар нэмэгджээ. 2002 оны сүйрэлтэй үеэрээр усны төвшин 6,72 метрт хүрчээ.

Хотын зарим хэсэгт цахилгааныг тасалсан ба далан барин эргийн хамгаалтыг бэхжүүлэхэд гурван мянган хүн, мянга орчим цэргийн албан хаагчид оролцож байна. Зале голын Эльбатай нийлэх цуцтгалангийн даланд эвдрэл гарснаас түр хугацаагаар 10 мянган хүнийг нүүлгээд байна. Бранденбургийн холбооны нутаг дэвсгэрт байдал хүнд байна. Мюльберг  хотод өглөө эхлүүлсэн нүүлгэх ажиллагааг эрчимжүүлжээ.

Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) хүчтэй үерт нэрвэгдэгсэдэд туслахаар дахин амаллаа. Орон сууцыг сэргээн засварлахад бүх хүчийг дайчлана гэв. Засгийн газар нь Бавари, Саксони, Тюрингийн холбооны нутаг дэвсгэртэй тохиролцоо хийн үерт нэрвэгдэгсэдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж