Г.Дэнзэнгийн эгч халагдах өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.08-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэнгийн эгч халагдах өргөдлөө өгчээ

Г.Дэнзэнг “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн ТУЗ-ийн дарга гэхээс илүү Н.Алтанхуяг сайдын хүргэн дүү гэдгээр нь хүмүүс таньдаг болсон. Г.Дэнзэн өөрийн төрсөн эгч Г.Одонгэрэлээ “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн Ханган нийлүүлэлтийн газарт ахлах мэргэжилтнээр оруулсан гэдэг. Энэ нь нэлээдгүй асуудлыг дагуулаад байсан билээ. Мөн түүний эхнэр Уянгатай холбоотой асуудал, 17 тэрбумын тендер гээд л олон асуудлууд ар араасаа гарч эхэлсэн. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Г.Дэнзэнг хал гэж Н.Алтанхуягт үүрэгдсэн ч биелэлээ олохгүй удаж байна. Тэгвэл Г.Дэнзэнгийн эгч нь  дүүгийнхээ ажилд саад болохгүй гэсэндээ ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдах  шийдвэрийг гаргасан талаар эх сурвалж хэллээ.

Эх сурвалж: www.24tsag.mn
 

d8f7440ee038bae4original

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж