
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Зэгст нууранд энэ сарын 17-нд гурван шувуу шалтгаангүй байдлаар үхсэн байсныг аймгийн Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын газар, мал эмнэлэг, үржлийн газраас газар дээр нь ажлын хэсэг очиж ажиллаж, үхсэн шувуудаас дээж аван Улсын мал эмнэлэгийн төв лабораторт шинжлүүлсэн байна. Тус шинжилгээгээр А хүрээний Н5 гэх вирүсээр үүсдэг шувууны томуугаар өвчилсөн болох нь тогтоогдсон тул өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа гэнэ. Өвчин гарсан бүсэд одоо хорио цээрийн дэглэм тогтоосноос гадна булаг шанд, нуурын уснаас ундандаа хэрэглэхгүй байхыг нутгийн оршин суугчдад анхааруулаад байна.
Д.Долгор