
Нийслэлийн авто замын газар болон Мэргэжлийн хяналтын газраас замын траст орсон дөрвөн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг өнөөдөр зогсоолоо. Эдгээр компаниудад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч талбайгаа чөлөөлөхгүй байсан аж. Дашрамд дуулгахад, 22-ын товчооны чиглэлийн зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын траст орсон аж ахуйн нэгж болон байгууллагын рекламны самбарыг чөлөөлөх ажлыг хийж байгаа юм. Үүний дагуу “Сод монгол”, “Шунхлай”, “Бадрах”, “Петровис” ХХК-иудын салбар болох 22-ын товчооны зам дагуу байрлах шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоожээ. Зам засварын ажилд саад болсон рекламны самбар, аж ахуйн нэгжүүдийг талбай чөлөөлөх ажлыг яаралтай хийж гүйцэтгэхийг анхаарууллаа. Зөвхөн 22-ын товчоо чиглэлд 38 шатахуун түгээх станц, 14 рекламны самбар, нийт 52 обьект талбай чөлөөлөх шаардлагатай байгаа гэнэ.
Ш.Чимэг