Берлиний ханын хэсгүүдийг худалдав

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Берлиний ханын хэсгүүдийг худалдав

Нэгэн цагт Германыг хоёр хэсэгт хувааж байсан Берлиний ханыг хэсэг хэсгээр нь дуудлага худалдаагаар худалдсаар байгаа билээ. Нийт 48 бетон хавтангаас тогтох Берлиний ханын алдартай зураачдын бүтээл туурвисан хэсгүүдийг дуудлага худалдаагаар өндөр үнээр зардаг байна. Саяхан Парис хотноо “Pierre Berge & Associes”  дуудлага худалдаагаар Берлиний ханын алдартай зураачдын бүтээл бүхий хавтангуудыг нийт 730 мянган еврогоор худалдсан байна. Берлиний ханын дуудлагаар худалдагдсан хэсгүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь Оросын зураач Эрик Булатовын зурсан зурагтай хэсэг бөгөөд энэ нь 120 мянган евро хүрч зарагджээ.

Берлиний ханыг  социалист Зүүн Германы удирдагчид иргэдийнхээ Баруунд гарах гэсэн урсгалыг хаахын тулд 1961 онд барьж босгосон ба хожим үүнийг хилийн хамгаалалт болгон ашиглах болсон байна. Харин 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд Зүүн Германы удирдагчид иргэдийг Баруунд нэвтрэхийг зөвшөөрч, дараа жил нь хоёр Герман бүрэн нэгдэж, Берлиний ханын зарим хэсгийг нураасан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж