
Зохиолч Шийрэвдоржийн Насанбатын “Монголчуудын түүхэнд тодорсон 33 тагнуулч, тагнуулын зүтгэлтэн” ном шинээр худалдаанд гарлаа. “Найрамдалт орнууд гэж байхаас найрамдалт тусгай албад гэж байдаггүй” гэсэн оршилтой уг номонд Атилла, Чингис, Сүбээдэй, Хүлэгү, Хубилай хаанаас эхлээд Галдан Бошигт, Өлзий хутагийн Дэндэв, Нүгээгийн Гэндэн, Сэр-Одын Янсанжав нарын дайн байлдааны үеийн тагнуулын арга ухаан, хэрхэн дайснаа даран дийлж явсан тухай сонирхолтой хэлбэрээр бичжээ. Энэхүү номонд багтаасан “монголчуудын түүхэнд тодорсон шилдэг 33 тагнуулч, тагнуулын зүтгэлтнүүд”-ийг хамгийн шилдгүүд гэхээсээ илүүтэйгээр үе, үеийн төлөөлөл болгон оруулсан гэнэ.
С.Даша