
Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулсан Ажлын хэсэг саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоог үндэслэн хэвлэж эхэллээ. Хэвлэж дууссаны дараа аймаг, дүүрэг тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгнө. Саналын хуудсыг хэвлэх явцыг намуудын төлөөлөл ажиглаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.