
Одоогоос яг нэг сарын өмнө Сэлэнгэ аймгийн Тэшиг сумын Засаг дарга Ерөнхий сайдыг Булган аймагт ажиллах үеэр зорин уулзаж, ОХУ-ын Буриадад байгаа ахан дүүстэйгээ уулзах гэсэн нутгийн иргэдийн хүсэлтийг дамжуулсан юм. Гурван жилийн өмнөөс эхлэн хилийн боомтыг хааснаас болж, хилийн хоёр талд амьдардаг ахан дүүс уулзаж чадахгүйд хүрч, Монгол Буриадын зон олны заншил болгон тэмдэглэдэг “Эв модны наадам” тасалдсаныг хэлж байсан. Энэ дагуу орон нутаг болон Засгийн газрын зүгээс яаралтай анхаарч, хилийн боомтыг нээхээр болсон байна. Энэ жилийн эв модны наадмыг энэ сарын 28-ны өдөр Хиагтад хийхээр болжээ.
Д.ЦЭЭНЭ