Өөрийн гэсэн өвөрмөц дуу хоолойгоор хөгжмийн ертөнцөд танигдсан дуучин Алийша Кийз саяхан “Marie Claire U.K”-д өгсөн ярилцлагадаа хамгийн анх нөхөр Swizz Beatz-тэй уулзаж байх үеэ дурсан ярьжээ. Тэрээр “Би анх нөхөртэйгээ уулзахад Swizz надад ердөө ч таалагдаагүй. Би түүнийг онгироо, бас дүр эсгэсэн, хиймэл залуу гэж бодсон. Түүнтэй анх уулзахад хэтэрхий ганган санагдаж байлаа. Харин одоо бодоход тэр үед надад ташаа бодол төрж байсныг ойлгосон” хэмээн ярьжээ.
Хосууд анхны уулзалтаасаа хойш уран бүтээлийн ажлаар хамт нэг студид олон таарах болсноор анхны болзоо нь эхэлсэн аж. Swizz Beatz, Алийша Кийз нар одоогоор гурван жилийн амьдралыг хамтдаа туулж, анхны хүүхдээ төрүүлээд буй аз жаргалтай гэр бүл болжээ.

Э.АНХТУЯА