
ёс гэсэн үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн
ордонд хоёр өдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр шүүхийн байгууллагад ажилдаа
амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан зарим шүүгч, шүүхийн ажилтнуудыг
төрийн дээд шагналаар шагнав. Төв аймгаас төрийн дээд шагнал гурав,
шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэгээр нэг шүүгч шагнууллаа. Өөр аль
ч аймгийн шүүгч нараас төрийн дээд шагналыг ийнхүү 3-4 хүн зэрэг авч
байсан тохиолдол гараагүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
сум дундын I шүүхийн шүүгч Д.Буянтогтох, аймгийн шүүхийн шүүгч
Н.Түвшинжаргал нар алтангадас одонгоор, сум дундын I шүүхийн шүүгч
Ж.Мөнхтуяа хөдөлмөрийн хүндэт медалиар, шүүхийн ерөнхий зөвлөлийн
хүндэт тэмдэгээр сум дундын II шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх
хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Сумъяа нар шагнуулав
Г.Хишигсүрэн