Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Гавьяат “сагсчин”

Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алтан гургалдай хэмээгддэг Бэла Руденко, Елена Образцова, Монтсеррат Кабаллетай эн зэрэгцэх чадалтай дуучин Монголчуудын дунд бий. ДБЭТ-ын байнгын зочид уянгалаг хоолойтой тэрхүү алтан гургалдай шиг бүсгүйг андахгүй байх. Дуурийн даруухан ягааны тайзнаа хоолойн чадал, сүр хүчийг мэдрүүлж ирсэн үзэсгэлэнт хатагтай бол Монголын өмнөө барих сопрано хоолойтон гэгддэг МУГЖ С.Мөнгөнцэцэг. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны тэргүүн байрт шалгараад ирэхэд нь түүнд гавьяат жүжигчин цол хүртээсэн тэр үед л хүмүүс С.Мөнгөнцэцэг гэдэг залуухан, үзэсгэлэнтэй дуучин бүсгүйг зүс мэдэх болсон. Үнэхээр ч мэргэжлийн дуучны хувьд тэр дэлхийд гайхагдсан агуу хоолойтой хүн. Харин түүнийг сагсан бөмбөгийн аваргын алтан медаль энгэртээ гялалзуулсанд гайхах хүн олон байх.Тэгвэл дуучин бүсгүйн нөхөр Ц.Чинбат үндэсний супер лигийн тэмцээнд багаа удирдан оролцож аварга хэмээх алдарын эзэн болсон нь энэ. Ц.Чинбатын тухайд манай уншигчид сайн мэдэх билээ. Агуу их Додийн Чойдогийн 3 дахь үеийн үргэлжлэл түүний аав манай урдаа барих дипломатчдын нэг ардын зураач, УГЗ Ч.Цог. Тодруулбал, ах дүү гурван Цог, Гал, Дөл нар юм. Юутай ч тэрээр “Танан гарьд” багийн эзэн юм. 

Эх сурвалж: www.GrandNews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж