Зөвлөгөөнд төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын, урьдчилан сэргийлэх хяналтын 120 гаруй байцаагчид оролцож байна.
Арга хэмжээний нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцлоо. Гурван өдөр үргэлжлэх зөвлөгөөнд нийслэлийн Онцгой байдлын газрын 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн 50 гаруй албан хаагчид оролцож байна.Зөвлөгөөнөөр Гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын байцаагчид хууль тогтоомж, стандарт нормативын шаардлагыг хэрэгжүүлэх талаар тусгайлан олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрхэн ажиллаж байгаа, ажил үүргээ гүйцэтгэхэд эрх зүйн орчны хүрээнд тулгамдаж байгаа асуудал, албан хаагчдын нийгмийн асуудал, албаны хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хийгдэх өөрчлөлт шинэчлэлийн асуудлыг голлон авч хэлэлцэх юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.