
Энэ жилээс өнгө төрхөө өөрчлөн Nissan премьер лиг нэрээр зохиогдох болсон 16 дахь удаагийн лигийн тэмцээний плей-оффын эхний тоглолт “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон МУИС-ийн “Баянзүрх Буллз” багийн хооронд болсон. Гурван тойргийн нийлбэр оноогоор бусдыгаа манлайлсан “Харцага” нэмэлт цагт ялагдал хүлээсэн. Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 81:81 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цаг сунгахад “Буллз” илүүрхэж, 95:86 харьцаагаар ялалт байгуулжээ. Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн Т.Санчир энэ тоглолтод 29 оноогоор багаа тэргүүлсэн бол өрсөлдөгч багаас О.Золзаяа 20 оноо авч, багаа манлайлжээ.
Харин “Хасын хүлгүүд” болон “Ав-Атар”-ын эхний тоглолт 87:81 харьцаатай “Хүлгүүд”-ийн ялалтаар өндөрлөжээ. Оросын Супер лигийн тоглогчоор хүч сэлбэсэн аваргуудаас О.Ууганбаяр 29 оноо, 12 удаа самбараас бөмбөг авч, дабл-дабл хийснээр багаа тэргүүлсэн бол Н.Золжаргал 20 оноо, М.Бадрах 13 оноо, шинэ гишүүн А.Сепелев таван оноогоор багийнхаа хожилд хувь нэмрээ оруулжээ. Харин “Милл Хаус” компанийн “Ав-Атар” багаас Кларенс Жеффри 23 оноо, найман удаагийн самбараас бөмбөг авалт, Лекс 19 оноо, 20 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн байна.
Nissan премьер лигийн плей-оффын дараагийн тоглолтууд маргааш үргэлжлэн явагдана.
Зургийн цомгийг энд дарж үзнэ үү