
Уг чихэвч нь танд дуу хөгжмийн цэвэр тунгалаг дуугаралтыг хаа ч явсан мэдрүүлэх ба хичнээн олон цаг сонссон ч таны чихний хэнгэрэгийг гэмтээхгүйгээрээ давуу талтай.
QuietComfort 20 нэртэй уг чихэвчээр дуу хөгжим сонсохоос гар утсандаа холбоод яриа хийх боломжтой микрофон болон хянах товчлууртай. Android, Windows Phone 8 болон BlackBerry-гийн ухаалаг гар утаснуудад тохирно.
Харин iPhone, iPad and iPod-той бол QuietComfort 20i нэртэй чихэвчийг нь аваарай. Энэхүү чихэвчийг энэ зун худалдаанд гаргах ба 299.95 ам.долларын үнэтэй байх аж.
Г.БИЛЭГ