“Нийслэл” лигийн эхний тойрог өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

“Нийслэл” лигийн эхний тойрог өндөрлөв

Буурал тивийн хөлбөмбөгийн лигийн тулаанууд үндсэндээ өндөрлөсөн. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Нийслэл” лигийн тэмцээний эхний тойрог өндөрлөжээ. Эхний тойргийн тоглолтууд хөлбөмбөгийн холбоо болон “Эрчим”, “Хангарьд”-ын ногоон талбайд болсон юм. Энэ жилийн лигт “Эрчим”, “Хангарьд”, “Хасын хүлгүүд”, Улаанбаатар их сургууль, “FC Ulaanbaatar”, “Сэлэнгэ пресс”, “Хоромхон” гэсэн долоон баг өрсөлдөж байна. Эхний тойргийг “Эрчим” баг 14 оноотой тэргүүллээ. Тэд Азийн Хөлбөмбөгийн Холбооны “President Cup-2013” тэмцээний Непаль улсад явагдсан эхний шатны шалгаруулалтад амжилттай оролцож, есдүгээр сард болох шигшээ тоглолтод оролцох эрхтэй болсон билээ. Нэгдүгээр тойргийн статистик дүнг хүргэвэл, Монголын лигт найман легионер тоглож байна. Тойргийн хүрээнд 21 тоглолт болж, 81 гоол оржээ.

Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж