
Монголын оюутны шигшээ баг тамирчдыг 2012-2013 оны хичээлийн жилд Засгийн газрын 262 тогтоолоор ССАЖЯ, БШУЯ, ГХЯам, МОСХ-ноос хамтран явуулсан үндэсний оюутны спортын “Универсиад” 3 дугаар их наадмаас сонгон шалгаруулсан юм.
Төлөөлөгчдийн бүрэлдхүүний нэрсийн жагсаалтыг ССАЖЯ-д танилцуулан эцэслэн шийдвэрлэжээ. Монголын баг тамирчид спортын 15 төрөлд 202 хүний бүрэлдэхүүнтэй явна. Манайхан олон жилийн ах дүүгийн найрамдалт хөрш ОХУ-д 40 жилийн дараа болж байгаа түүхт /Универсиад 1973 онд Москва хотноо болж байв/ их наадамд ихээхэн ач холбогдол өгч “Универсиад” наадамд 1965 оноос оролцож ирсэн түүхэндээ анх удаа хамгийн олон спортын төрөлд, хамгийн олон тооны тамирчидаа ийнхүү илгээн, шинэ дээд амжилтыг тогтоож байна.
Тамирчдын бүрэлдэхүүнд Лондонгийн олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт, Лондон-2012 олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг нарын зэрэг шилдэг тамирчид багтжээ. Мөн ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багаас 40 гаруй тамирчид, дасгалжуулагч нар чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо бөхийн зарим жинд явж байна. Универсиад наадамд насны хязгаар зааж 17- 28 насны / сагсан бөмбөгт 17-25 хүртэл нас/, өдрийн ангийн оюутнууд ордог ажээ.
Монголын оюутны баг тамирчид чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо, самбо, бүст барилдаан, шатар зэрэг 7 спортын төрөлд медальт байрын төлөө хүчээ үзэх бололцоотой гэж тооцож байна. Энэхүү наадмаас алтан медаль түүний дотор 5-7 медаль хүртэх томоохон зорилтыг МОСХ-ноос дэвшүүлжээ.
Наадамд оролцох 15 спортын төрлийн шилдэг тамирчдаас сонгож, МОСХолбоо бусад спортын холбоо, дасгалжуулагчдын саналаар 60 гаруй оюутнуудын нэрсийг гарган ССАЖЯамнаас хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. ССАЖЯам, МОСХолбооноос их наадмын бүх төлөөлөгчдөд нээлт, хаалтын үеэр өмсөх бэлтгэлийн өмд цамц, пүүз, футболка /2 ээлж/, алчуур, малгай, цүнх зэрэг иж бүрэн хувцас хэрэглэлийг гадаадад захиалан хийлгэж, ирэх 7 хоногт гардуулан өгөхөөр болсон.
Монголын оюутан тамирчид Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмаас 6 алтан медаль / ЗХУ-ын Москва хотноо 1973 онд чөлөөт бөхийн Ц.Нацагдорж, Болгарын Софи хотноо 1977 онд чөлөөт бөхийн ах дүү З.Ойдов, З. Дүвчин нар, Испаний Пальма де Мальорка хотноо жүдочин Х.Болдбаатар, Туркийн Измир хотноо 2005 онд чөлөөт бөхийн Б.Наранбаатар, Тайландийн Бангкок хотноо 2007 онд жүдогийн тамирчин М. Бундмаа нар/ хүртэж байсан юм. Харин “Универсиад” –аас Монголын баг тамирчид 7 мөнгө, 6 хүрэл медаль нийтдээ 19 медаль хүртэж байсан түүхтэй.
“УНИВЕРСИАД” ИХ НААДАМД ЯВАХ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРС:
Төлөөлөгчдийн тэргүүн – Магаадайн Түмэнжаргал /ССАЖ-ын дэд сайд/
Багийн ахлагч – Д.Жаргалсайхан /Монголын оюутны спортын холбооны (МОСХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/
Штабын бүрэлдэхүүн: Ахлагч: ССАЖЯ-ны СБТөвийн үндэсний шигшээ багийн албан ы дарга Ч.Эрдэнэтуяа, гишүүд: ССАЖЯ-ны мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, МОСХ-ны ажилтан Б.Хандармаа, Ч.Болормаа, хэвлэлийн төлөөлөгч: Б. Өлзийтогтох, Б. Төмөрсүх нар
Шүүгчид: Ц. Сэрээтэр / Чөлөөт бөх/, Г.Оюунчимэг/ Шатар/, Б.Ганзориг / Сагсан бөмбөг-ОУСБХ/, Э.Мөнхбилэг / Ширээний теннис-ОУШТХ/
Хөнгөн атлетик-5 хүн:
Дасгалжуулагч: А. Амгалан, Эрэгтэй тамирчин: Б. Ачитбилэг, Д. Гантулга, Ц.Бямбажав,Эмэгтэй тамирчин: Ч.Шинэцэцэг
Бадминтон- 2 хүн:
Дасгалжуулагч: Д.Басбиш, Эрэгтэй тамирчин : О.Энхбат
Сагсан бөмбөг – 30 хүн
Багийн албаны хүн: Д.Энэбиш, Ц.Чинбат,
Эрэгтэй багийн дасгалжуулагч: С. Тулга, А. Энхбаатар,
Эмэгтэй багийн дасгалжуулагч: Ц.Цэвэрбал ,Ү.Давхарбаяр,
Эрэгтэй тамирчид: Ц.Азбаяр, Б.Билгүүн, А. Гансүх, Б.Дархантөгс, Э. Дөлгөөн, Д. Дэлгэрням, Д.Мөнхтүвшин, Т.Санчир, О.Сэргэлэн, Г.Цэнгүүбаяр, Э. Цэрэнбаатар, О.Очирбат,
Эмэгтэй тамирчид: Э.Чимэддолгор, Б.Болор-эрдэнэ, Г.Золзаяа, И. Долгор, Д. Жаргалан, Ж.Нямсүрэн, Б. Солонго, А. Хулан, Б. Хос-эрдэнэ, З. Цолмон, У. Энэрэл, Ч. Соёлмаа нар
Бүст барилдаан –18 хүн
Дасгалжуулагч: Г. Дашдаваа, Д. Бат-Амгалан, Л. Дөл, Ц. Шийрэв, Эмэгтэй тамирчид: Э.Гэрэлмаа, Д. Мягмаржаргал, С. Энхчимэг, М.Сугар, Д.Мөнхтуяа,
Эрэгтэй тамирчид: М. Отгон-Эрдэнэ, Ц.Эрдэнэзориг, С. Тэмүүлэн, Б. Баянмөнх, Л. Отгонбаатар, Д. Анар, Б. Сугаржаргал, Н. Пүрэвдаваа, Б. Өнөржаргал нар
БОКС-9 хүн
Дасгалжуулагч: Д. Ганзориг, Э. Сайнбилэг,
Тамирчид: Г. Ган-эрдэнэ, Х. Энхдэлгэр, Н. Төгсцогт, Д. Отгондалай, З. Энхзориг, Б. Түвшинбат, Н.Шинэбаяр нар
Шатар- 10 хүн
Дасгалжуулагч: П. Жигжидсүрэн, Д. Шаравдорж,
Эмэгтэй тамирчид: Б.Мөнгөнтуул, Т. Батчимэг, Э.Хулан, Ү.Батцэцэг,
Эрэгтэй тамирчид: Ц. Батчулуун, Б. Гүндаваа, Б. Галмандах, Г. Мөнхгал нар
Спортын гимнастик- 2 хүн
Дасгалжуулагч: Ц.Алтантөгс, тамирчин: Г.Эрдэнэболд
Жүдо бөх-16 хүн
Дасгалжуулагч: Ш. Цэвэлмаа , О. Болд-эрдэнэ ,
Эмэгтэй тамирчин: М. Долгоржав, Ц. Хандсүрэн, А. Батзул, А. Саранзул, Ц. Цэрэнханд, М. Ууганжаргал, Д.Золжаргал,
Эрэгтэй тамирчид: Д. Амартүвшин, Д. Алтансүх, Д. Дөлгөөн, Г. Пүрэвдорж, Б. Жанчивдорж, Б. Тэмүүлэн, Э. Энхтөр нар
Самбо бөх-21 хүн
Дасгалжуулагч: Ж. Баярсайхан, Г. Энхбаяр, С. Эрдэнэбат,
Эмэгтэй тамирчид: Ж. Чанцалдулам, Д. Дэлгэрдарь, Т. Амаржаргал, Т. Мөнгөнтуяа, Х. Ардахан, О. Мөнхцэцэг, Б. Мөнхцэцэг, Н. Нямтуяа, Г. Гантогос,
Эрэгтэй тамирчид: П. Алтанбагана, Ч. Марал-Эрдэнэ, Д.Баярмагнай, Б. Балжинням, Ц. Нарантогтох, У. Дамдинбаатар, Э. Энх-амгалан, Б. Гончигжав, С.Баасандорж нар
Буудлага-16 хүн
Дасгалжуулагч: Л. Ундралбат , Ж. Ганхуяг, С. Адилбиш,
Эмэгтэй тамирчид: Т. Баярцэцэг, Т. Гантуул, Ч. Нарантуяа, О. Янжинлхам, Г. Нандинзаяа, Ө. Өлзийням, Г. Хэрлэнцэцэг,
Эрэгтэй тамирчид: Н. Баяраа, Б. Бишрэл, Х. Бямбабаатар, Э. Бадамгарав, Ш. Буянзаяа, Э. Даваахүү нар
Усанд сэлэлт- 9 хүн
Дасгалжуулагч: Х. Энхмандах, Б. Сүхбат,
Эрэгтэй тамирчид: Б. Дөлгөөн, Э. Бямбасүрэн, Д. Дашдаваа, О. Баттулга, Г. Даваадорж,
Эмэгтэй тамирчид: Г. Оюунгэрэл, Э. Сүрэнням нар
Ширээний теннис- 7 хүн
Дасгалжуулагч: Б. Цэрэнтогтох,
Эрэгтэй тамирчид: Б. Билэгт, Б. Билгүүн, Б. Мөнх-Оргил,
Эмэгтэй тамирчид: Б. Энхжин, Ч. Саруулсайхан, Б. Сийлэгмаа нар
Теннис-6 хүн
Дасгалжуулагч: Д. Эрдэнэбилэг, Д. Эрдэнэбаяр,
Эрэгтэй тамирчид: С. Ангараг, М. Маргадмөн,
Эмэгтэй тамирчин: Г. Дөлгөөнжаргал, А. Жаргал нар
Хүндийн өргөлт- 7 хүн
Дасгалжуулагч: Я. Дөрвөнжин,
Эрэгтэй тамирчид: Э. Мөнхдөл, Б. Оргилсайхан, Б. Амаржаргал, Т. Төмөрбаатар,
Эмэгтэй тамирчид: О. Баярцэцэг, Н. Мягмарсүрэн нар
Чөлөөт бөх-16 хүн
Дасгалжуулагч: Ц. Баярсайхан, Ц. Цогтбаяр, Б. Батбаяр,
Эрэгтэй тамирчид: С. Батболд, Б. Нэмэхбаяр, Г. Мандахнаран, Д. Гомбодорж, П. Сүхбаатар, Д. Хүдэртулга,
Эмэгтэй тамирчид: Э. Нарангэрэл, Э. Сумьяа, П. Орхон, Т.Мөнхтуяа, С. Батцэцэг, О. Насанбурмаа, Э. Цэвэгмэд нар