Тайландын Чангмай хотноо өчигдөр өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн эхэллээ. Уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд өрсөлдөж байна. Баг тамирчдыг Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Мончесс” клубын дасгалжуулагч Ц.Батсайхан ахалж байгаа юм. Энэ удаагийн Ази тивийн аварга тэмцээн найм хоногийн турш үргэлжилж, 13-нд аваргуудаа тодруулна.
Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин