“Гуравхан минутад утга санаагаа бүрэн харуулна гэдэг амаргүй ажил”

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Гуравхан минутад утга санаагаа бүрэн харуулна гэдэг амаргүй ажил”

Холливуудад очиж, тэнд хэрхэн кино зурагт авалт хийдгийг харахыг хүссэн долоон баг, дараагийн  даалгавар болох хошин төрлөөр гурван минутанд багтаан зохиомж хийнэ. Түрүүчийн даалгавраар оролцогч багууд шүүгчдээс ширүүхэн шүүмжлэл хүртсэн. Гэвч шүүгчид дүрэм ёсоор хамгийн шилдэг нэг багийг шалгаруулан шагнаж, хамгийн муу нэг багийг хасах байсан ч даалгаврыг ижил төвшинд гүйцэтгэсэн гэж үзээд тэмцээнээс хасалгүй энэрэнгүйгээр хандсан. Харин энэ удаагийн шалгаруулалтаар ямар ч энэрэл байхгүй гэж шүүгчид хэлж байсан юм. Тиймээс өнөө орой хамгийн муу хоёр баг хасагдах болохоор найруулагчдын хооронд ширүүхэн өрсөлдөөн болох нь мэдээж.

Өнөөдрийн манай зочин “Next Star” продакшны найруулагч Н.Ариунцог. Түүнтэй хэдэн хором ярилцав.
-Яагаад найруулагч мэргэжлийг сонгосон бэ?
-Энэ миний мөрөөдөл байсан. Багаасаа л зохиолч болно гэж боддог байсан. Кино үзээд хэрвээ би үүнийг хийсэн бол ингэх байсан, тэгэх байсан гээд л боддог байсан. Сүүлд том болоод найруулагч гэж мэргэжил байдаг юм байна гээд л энэ мэргэжлийг сонгосон доо.
-Шоунд оролцох болсон хамгийн том зорилго?
-Холливууд явж, том, том кино продакшн, студиуд ямар байдгийг харах, стандарт нь ямар юм бол, Монголд барьж болох уу? гээд л тэр бүхнийг харахыг л хүсч байна.
-Холливуудын кинонуудаас хамгийн үзэх дуртай кино?
-Миний хамгийн их дуртай кино “Бөгжний эзэн”.
-Холливуудын найруулагчдаас хэнийг шүтэж, үлгэр дууриаллаа болгодог вэ?
-Peter Jackson, Quentin Tarantino.
-Энэ шоунд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Одоогийн байдлаар нэр дурьдах хэцүү байна.
-Шүүгчдийн талаар ямар бодолтой байна?
-Шүүгч нарын хувьд өөр, өөрсдийн салбартаа тодорхой амжилт гаргасан сайн хүмүүс
-Таны мөрөөдөл?
-Монголын үзэгчдийг кино ойлгодог, үздэг болгох.
-Багийнхаа хамгийн, хамгийныг нэрлээч?
-Манай багийн хамгийн шар үстэй нь би, хамгийн их сахалтай нь Хос-Эрдэнэ, их гүйдэг нь Энхбат, 13 дугаар зуунаасаа салаагүй нь Жамух, гадаад төрхтэй нь Энхманлай, их юм боддог нь Батхуяг.
-Тэмцээний даалгаврууд ямар санагдаж байна вэ?
-Даалгаврууд амархан биш. Зарим кино цаг гучин минутат утга агуулгаа гүйцэд харуулж чадахгүй ч тохиолдлууд байхад гуравхан минутад утга агуулга шингээн харуулна гэдэг бол тийм ч амар зүйл биш л дээ. Хугацаа богино, хүнд талдаа ч ганц хүний бүтээл биш багийн ажил байсан болохоор давж туулж байна даа.
-Танай багт амжилт хүсье.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж