Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, говь талын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, Алтайн өвөр говь болон Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Оройдоо бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
10 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж