Жастин Биберийг 40 сая жиргээч дагадаг

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Жастин Биберийг 40 сая жиргээч дагадаг

Канадын
залуу дуучин Жастин Бибер твиттерт 40 сая жиргээчийг дагуулдгаараа дээд
амжилт тогтоожээ. Тэрээр онлайн ертөнцөд ийнхүү амжилтыг үзүүлснээр
дуучин Лэди Гага, Тейллор Свифт нарын дэлхийд алдартай хөгжмийн
ертөнцийн оддыг ардаа орхиж байгаа юм байна. Жастин энэ тухай “намайг
дэмжиж надтай хамт байдаг 40 сая шүтэн бишрэгчдээ маш их баяраллаа, та
нарт хайртай шүү” хэмээн өөрийн сэтгэгдлээ твиттерээрээ хуваалцжээ.

Энэ
оны нэгдүгээр сарын байдлаар дуучин Лэди Гага твиттерт хамгийн олон
жиргээчдийг дагуулж байсан бол одоогийн байдлаар түүний оронд Жастин
хамгийн олон жиргээчийг дагуулаад байгаа нь энэ аж. Жастины хувьд 2009
оны есдүгээр сараас эхлэн твиттер ашигласан бөгөөд хамгийн олон
хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ сайтуудад тэрээр ийнхүү  өөрийн орон зайг
эзлээд байна.

 Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж