
Сүүлийн үед хувийн амьдралдаа илүү анхаарлаа хандуулах болсон жүжигчин Жессика Симпсон 13 сартай бяцхан охин Максвелийн нэгэн сонирхолтой зургийг твиттертээ тавьжээ. Уг зурганд бяцхан охин аавынхаа дэргэд унтаж буйгаар гарч ээж нь түүнийг “миний хайртай охин” хэмээн өхөөрдсөн гэнэ.
Жессика охиныхоо зургийг олон дэлгэж байгаа анхны тохиолдол нь биш юм. Учир нь тэрээр жаахан охиноо тэвэрч “People” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарсан төдийгүй энэхүү зургийг тавьхын тулд сэтгүүлийнхэн 800 мянган ам долларыг Жессикад төлжээ.
Тэрээр 2010 оноос охиныхоо эцэг хөл бөмбөгч Эрик Жонсонтой болзож хэдэн сарын дараа хосууд хуримаа хийсэн юм. Түүнчлэн тэд тун удахгүй хоёрдахь хүүхдээ төрүүлнэ гэдгийг фэнүүд нь мэдэх билээ.
Жессика Максвел охиноо төрүүлээд маш их жин нэмсэн учраас одоогоор хоолны дэглэмдээ их анхаарлаа хандуулж байгаа гэнэ.
Э.АНХТУЯА