
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбооныхон өглөө 09.30 цагт морин тэргэнд монгол гэрээ ачин Сүхбаатарын талбайд буусан юм. Тэд гэр барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй ч энэ удаа цагдаа нарын эсэргүүцэлтэй тулгарсангүй. Тиймээс гэрүүдээ барьж эхэллээ. Хөдөлгөөнийхөн төв талбайд есөн гэр барьж, ард түмнээс авах санал асуулга, хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх юм байна. “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Бид гэрүүдээ бариад хэлэлцүүлгээ үргэлжлүүлнэ. Улсын их хурал, Засгийн газрыг огцруулах, ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудлаар ард түмнээс санал асуулга авах болно. Удахгүй УИХ, Засгийн газарт огцрох шаардлага хүргүүлнэ” гэсэн юм.
С.Отгон