Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдана

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан бөгөөд чуулганы хуралдаанаар хэлэлцсэн НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг үдээс хойш байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Тухайлбал, Төсвийн байнгын хороо 14.00 цагт А танхимд хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль,  Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг тус тус хийх юм байна.

Мөн Эдийн засгийн байнгын хороо 15.00 цагт,  Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод тус тус хуралдах юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж