Цагдааг буудсан сурагчдын хэргийг прокурор хянаж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Цагдааг буудсан сурагчдын хэргийг прокурор хянаж байна

Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амийг хөнөөсөн гэх сурагчдын хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байна. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ. Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд 8, 9, 11 дүгээр ангийн сурагчид болох Х.Саягас, Х.Сапаргали, Х.Хапаар нар нь хулгай хийх явцдаа цагдаагийн ажилтныг галт зэвсэг ашиглан амь насыг нь хороосон юм. Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээдүүд болох сургуулийн сурагчид нь урьд нь долоон удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогджээ. Х.Саягас, Х.Сапаргали, Х.Хапаар нарыг Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11, 145.3 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж