Налайхын уурхайд нэг хүн амиа алдлааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN УИХ 2011-04-19Налайхын нүүрсний уурхайд дахин нэг хүн амиа алджээ. Өчигдөр өглөө 09.00 цагийн үед Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрладаг, иргэн Б.Нэргүйгийн уурхайд энэхүү осол гарчээ. Ослын талаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Дамжингаас тодруулахад “Талийгаач 25 настай, эрэгтэй, Э уурхай агаартай байгаа эсэхийг шалгалгүй шууд орсны улмаас агааргүйдэж, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан. Бас агааргүй орчинд хэрэглэх зориулалтын баггүй байснаас энэ осол гарлаа” гэв. Талийгаач Э Говь-Алтай аймгаас хамаатныхаа уурхайд ажиллахаар ирсэн байжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.С.Отгон ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ2025-05-31