“Утаагүй Улаанбаатар”-т 18 их наяд төгрөг шаардлагатай | News.MN

“Утаагүй Улаанбаатар”-т 18 их наяд төгрөг шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Утаагүй Улаанбаатар”-т 18 их наяд төгрөг шаардлагатай

Нийслэлийг чиглэх их нүүдэл тасрахгүйгээс 2.7 сая иргэний тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, агаар, хөрсний бохирдлыг бий болгож эхэлсний зэрэгцээ цэвэр усны хомсдолтой тулгарах болсон тул энэ бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулсныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэж, гар өргөн дэмжлээ.
Хөтөлбөрийн төслийг боловсруулагчид агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал арга зам нь гэр хорооллыг барилгажуулах гэж үзсэн байна. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 35 байршилд, 75 мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн 2014 оноос эхлэн нийслэлийн гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглож, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх гэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том, дунд оврын автобус, таксиг хийн түлшээр явуулах бөгөөд үүнийг мөрдүүлэх хугацааг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоожээ. Түүнчлэн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд татвар төлдөг болох гээд хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа эдийн засгийн зохицуулалтуудаас ч ашиглахаар тусгасан байна.    
Зам дагаж хөгжил ирнэ гэдэг хэлц үгийн дагуу Улаанбаатар хотыг аймаг, бүсийн төвүүдтэй,  аймаг бүсийн төвийг хилийн боомтуудтай хатуу хучилттай авто замаар холбох ажлыг мөн давхар гүйцэтгэх гэнэ. Нийт 5000 гаруй км авто зам тавигдана гэж тооцоолсон бөгөөд ингэснээр хөдөөгийнхний нийслэлийг чиглэх их нүүдэл тодорхой хэмжээгээр саарна гэж үзжээ. Тодруулж хэлбэл, дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 18 их наяд, 217 тэрбум төгрөг шаардагдах юм байна. Тухайлбал, 2010-2012 онд найман их наяд 855 тэрбум төгрөг, 2013-2016 онд есөн их наяд 362 тэрбум төгрөгийг тус бүр зарцуулахаар тооцоолсон байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч 18 их наяд төгрөгийг хаанаас ямар эх үүсвэрээс босгож ирэхээр тооцсоныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээс тодруулав. Тэрбээр нийт зардлын 6.8 хувь буюу нэг их наяд 230 тэрбум төгрөгийг төвлөрсөн төсвөөс, 92.7 хувь буюу 16 их наяд 893 тэрбум төгрөгийг уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төлбөрийн баталгаа гаргах, Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй үндсэн хөрөнгийг барьцаалах замаар бүрдүүлэх санхүүжилтээс босгох боломжтой гэв. Мөн 92 тэрбум 455 сая төгрөгийг олон улсын зээл тусламжаар бүрдүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна.
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн гол амин сүнс нь хөрөнгийн асуудал аж, хэрвээ УИХ-аас асуудлыг даруй шийдээд өгвөл энэ ондоо багтаан ажлыг эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөж буй. Харин гишүүд “Дан ганц Улаанбаатар хот утаатай тулалдаад байгаа юм биш. Орхон, Дархан-Уул зэрэг томоохон аймгууд руу  хөдөөгийн иргэд олноороо шилжиж байгаа, орон нутагт ажлын байр бий болгоход  Засгийн газар санаачлагатай ажиллахгүй бол их нүүдэл тасрахгүй гэдгийг анхаарууллаа. Мөн Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлийн идэвхжил сэргэж байгаа төдийгүй Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхтэй бүсэд харьяалагддаг тул гэр хорооллыг барилгажуулахдаа энэ талыг бодолцох. нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллоо барилгажуулж байгаа нь энэ гээд олон хүний амь нас эрүүл мэндийг хохироосон арга хэмжээ болон хувирч, эцэстээ балгастай үлдэх вий гэдэг сэрэмжлүүлгийг УИХ-ын гишүүн Р.Буд өгсөн бол УИХ-ын гишүүн Р.Раш, Я.Батсуурь нар хотыг цэцэрлэгжүүлэх тал дээр ажиллахгүй бол хорт утаанаасаа салахгүй шүү” гэх анхааруулгыг ч Улаанбаатар хотын удирдлагуудад өгөв.
Хэрвээ ярьсан бүхэн биеллээ олбол 2016 он гэхэд Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууц сүндэрлэчихсэн, энхэл донхолтой авто замууд толь болж, хорт утаа багасчихсан, амьдрал жинхэнэ утгаараа нийслэлд цэцэглэх янзтай.
Хөдөөг ч гэсэн яаж ялгах вэ. Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын ярьснаар бол орон нутагт 25 мянган айлын орон сууц баригдах гэнэ. Тэр дундаа 330 сумын төвөөс тодорхой сумыг сонгон авч, “Шинэ сумын төв” төслийг хэрэгжүүлэх аж. Эмнэлэг, сургууль, сумын Засаг даргын Тамгын газрынхан Канадын технологиор барьсан барилга дотор төвхнөж, хот руу шилжих санаагаа мартах бололтой.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hm hm 2010-04-13 182.160.20.18

hm hm

Avatar

hm 2010-04-13 182.160.20.18

omno ni olon saya dollar ogood ogood baisan bizdee odoo tegeed utaanaasaa salaagyi l salaagyi l baina harin ter ih ogch baisan mongo ni bair mashin bair mashin bolood huvi hymyysiin harmaand harmaand oroo bizdee

Avatar

hm 2010-04-13 182.160.20.18

omno ni olon saya dollar ogood ogood baisan bizdee odoo tegeed utaanaasaa salaagyi l baina harin ter ih ogch baisan mongo bair mashin bolood huvi hymyysiin harmaand oroo bizdee

Avatar

Зочин 2010-04-13 182.160.39.4

naad mongoor chini Ulaanbaatar shig hot 3-4 barih mongo Hanaj tsaddaggui avilgachid ve Ulaanbaatriig yamar ch tolovlogooguigeer gazriig ni zarj ger horoollig ni telchiheed odoo bas 18 ih nayad gene ee Bitgii dongodotsgoo

Avatar

Зочин 2010-04-13 182.160.39.4

18 ih nayad aa bitgii h***

Avatar

Õóöäàã ãàðóóä âý. Ýíý óòààãààð øîóä÷èõ þìàà 2010-04-13 180.235.183.248

Àðä ò¿ìýí ìèíýý íºãºº ÿðüæ õººðººä ÿâààä áàéäàã èõ áóõèìäàë ÷èíü þó áîëöãîîñîí âý ßñ þóìàí äýýð áèäíèé ìîíãîë÷óóä õóë÷èãàðóóä þì áèø ¿¿ ñàéí áîäîî÷ ýý Áèä ººðñäèéíõºº ìºí㺺ð ýíý òºð çàñàã ãýæ íýðëýãäýõ ìàíãàñíóóäûã òýæýýæ áèé áîëãî÷èõîîä îäîî ººðñ人 íîõîé øèã äàðëóóëààä áàéöãààæ áàéíà ø¿¿ äýý Òýð òýìöýæ áàéãàà õ¿ì¿¿ñòýé íýãäýõ çîðèã äóòààä ÷àäàõã¿é áàéãàà áîë äàíñàíä íü õýäýí òºãðºã ÷ ãýñýí õèéãýý÷ ýý 10 òºã ÷ òàíû øóäðàãà ¸ñûã ýðõýìëýñýí òýìöýë áîëíî ø¿¿ äýý Áè 1000 òºãðºã õàíäèâëàâ Àðä ò¿ìýí ìèíü ýý ýä íàðûãàà äýìæèëäýý ªºðñ人 ÷àäàõã¿é áîë ýíý çîðèãò çàëóóñûã äýìæýý÷ýý Óóðàà ãàðãàà÷ ýý Óðèàëæ áàéíà Òà òýìöýë äýý ýýý õºººå ìîíãîë÷óóäàà
Хаан банкны 5027492008 тоот хандивийн данс нээж ард түмнээсээ дэмжлэг хүслээ Мөн 155165 дугаарын утсаар УИХ-д итгэл үзүүлэх асуудлаар санал авч эхэлжээ

Avatar

Зочин 2010-04-13 182.160.38.143

Ëàà ëàà ÿìàð èõ ìºí㺠âý Õîòûí äàðãà õýí áàéãàà áèëýý Îâîî áàÿæèõ áàéõ äàà

Avatar

БОдхуяг 2010-04-13 202.179.20.221

Гансүх ээ ядаж жудагтай байгаач ээ Чи юу байгаа хөрөнгөөрөө яаж оновчтой шийдэл олохыг бодож чадахгүй хэвтэж юун их мөнгөөр асуудлыг шийдэх тухай донгосож чадаж байна аа Сайд болж эрх мэдэлд хуруу дүрснээсээ хойш угаадас долоосон нохой шиг дуугаа хураан сүүлээ хавчин суугааг чинь харахад чи бол өчүүхэн бэртэгчин нэгэн байсан чинь харагдаж байна юу хийв юу гийгүүлэв ээ Одоо болио ичихэд яадаг юм

Avatar

Болдхуяг 2010-04-13 202.179.20.221

Төрийн албанд чадвартай боловсон хүчниг авч ажиллуулах зам хаалттай байна нөгөө талаас ажиллах чадвараас гадна хувь хүмүүсийн хандлага суурь хүмүүжлийг нь харгалза үзэж байхгүй бол залуу гэдгээр халхавч түрүү барьж ёс суртахуунгүй залуус их хэмжээгээр төрд шургалах байдал газар авлаа Хэн нэг улс төрчийн хажуу бөөрөнд нь наалдаад зарим нь ч өврөөр дамжин албан тушаалд орох шат ахих бохир үзэгдэл газар авсан ба энэ байдлыг бүх шатанд таслан зогсоох төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх юм бол ямар бага зардлаар их ажил бүтээж болдогийг харуулах боломжтой юм төрийн албан хаагчдын 35орчим хувь нь үлдсэн 65 хувийнхаа ажлыг үүрч яваа бөгөөд үлдсэн хэсэг нь ажлаа хийлгэхийн хажуугаар төрийн мөнгийг үр ашиггүй ашиглахад хуруугаа дүрэхэд л толгой тархиа зарцуулдаг юм энэ байдал арилаагүй цагт гамшиг утаа зуд тахал гээд энэ бүх нийгмийн асуудлууд бол эрх мэдэлд үрсэн хэдэн нөхдийн мөнгө олох сайхан шалтаг төдий л зүйл болж хувирч байгаа Одоогийн энэ бүтэц зохион ба

Avatar

Болдхуяг 2010-04-13 202.179.20.221

Утаагүй болоход байшин барих замаар дан ганц шийдвэрлэнэ гэж үзэж байгаа улс төрчид төрийн захиргааны түшмэд ажлаа мэдэхгүйгээс гадна ажил хийх бүтээлч сэтгэхгүй байгаатай нь холбоотой юм утааны хэмжээг огцом бууруулахад маш бага зардлаар өндөр үр дүнд хүрэх боломж байгаа бөгөөд энэ нь нэг талаас зохион байгуулалтын асуудал юм шүү дээ Олон жил ажлаа хийхгүй хоосон ярилаа Чадахгүй байгааг нь халах өөрчлөх хэрэгтэй Би энэ ажлыг зохион байгуулж чадна Ажлаа хийх чдаваргүй алба хагчидтай хариуцлага тооцохоос л ажлаа эхлүүлнэ дээ Ноён МЭнхболд шадар сайд ЛханбааЭМЯ сайд гээд олон улс төрийн албан тушаалтангууд шиг гамшиг өвчнөөр мөнгө ашиг олох арга хэрэгсэл болгосоор тэдэнд хяналт хариулага тооцохгүй байгаа цагт ямарч мөнгөөр хэзээч хангалттай үр дүнд хүрч чадахгүй ээ Хүсэл шунал хандаггүй юм аа

Avatar

Зочин 2010-04-13 202.55.182.82

15 тэрбум гаруй доллар байна Авто зам барих 10 тэрбум төмөр замын 20 тэрбум доллар их сургуулийн кампус барихад 2 тэрбум доллар зуун мянган орон сууц гээд л нэг их олон тэрбум доллар ярьсан улс байх юм Тэгээд энэ бүхнийг чинь бүтээн байгуулалт үйлдвэр заводын ашгийн тодорхой хэсгээр босгодог болохоос биш шууд өр тавиад хариуцах эзэнгүй талийгаад алга болчих гээд байх юм даа

Avatar

Сонин 2010-04-13 124.158.68.85

Одоогийн хотын удирлагыг өөрчилөөд тооцоо хий Тэд ашиглах аргаа нэг д бодно Олон жил хийхийг хүсээгүй ашиглалаа Үр дүн гарсангүй Итгэхгүй байна Мөнгөнд дуртай зөвхөн төрөх эмнэлэг засна гэж тэрбумаар цацаж байна Газар хөдлөхөд тэсэхгүй шүү Шинээр хурдахн барих нь хялбар байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж