Төв аймгийн иргэд эсэргүүцэл илэрхийлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Төв аймгийн иргэд эсэргүүцэл илэрхийлнэ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар газрын тос, занар, нүүрснээс түлш гаргах үйлдвэр оруулж ирэхэд сэлбэг тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Зарим гишүүд төсөлд шүүмжлэлт байр сууриа илэрхийлэн “Бидний ширээн дээр яг одоо “Женни ойл” гээд компанийн танилцуулга байна. Энэ компани хайгуулын лицензгүйгээр орон нутагт газар ухаад байна. Гэтэл яамнаас нь орон нутаг руу утасдаж “наад компаниа зүгээр ажиллуул” гэж дарамталж байна. Энэ ямар бүрэн эрхтэй гээд гааль НӨАТ-ын татвараас чөлөөлүүлж байгаа юм бэ. Төв аймгийн Бүрэн сумын иргэд ирэх долоо хоногт хэвлэлийн хурал хийнэ. Үүнийг Уул уурхайн яам мэдэж байгаа юм уу. НӨАТ, гаалийн татварыг нь төлж чаддаггүй юм бол яах гэж тийм том төсөл, том юм ярьж орж ирдэг юм. Том хөрөнгөтнүүдээд дэмжсэн бодлого оруулж ирдэгээ болих хэрэгтэй” гэсэн байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг үүнд “Зөвхөн үйлдвэр барих хугацаанд НӨАТ-аас чөлөөлж байгааг салгаж ойлгох хэрэгтэй. Орон нутгийн иргэдийн асуудлыг хамтдаа шийдэх ёстой гэж ойлгож байгаа. Энэ компанитай хийсэн гэрээ хэлцэл бий. Геологийн хайгуул хийгдэж байгаа” гэсэн байна.

Мөн гишүүн М.Энхболд “Энэ компани нь хоёр газарт 500 метрийн цооног ухаад байгаа. Энэ бүхэн нь хуулийн дагуу явж байгаа юм уу. Ер нь тийм том л хөрөнгө оруулагч юм бол заавал татварын чөлөөлөлт хийлгэх гээд байгаа юм бэ”  гэсэн байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж