
Улсын мөрдөн байцаах газраас өчигдөр “Монголын ард түмний хянан шалгах хороо”-ны тэргүүн Д.Нинжээс өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан мэдүүлэг авах гэсэн боловч татгалзжээ. Тэрбээр “МАХН-ынхан 500 мянган ам.долларын хахууль өгч, нэрээ Дээд шүүхэд бүртгүүлсэн тухай баримт бидэнд бий. Тиймээс шүүх хуралд оролцохоос нааш мэдүүлэг өгөхгүй” гэсэн тайлбар өгчээ. Түүнд Улсын мөрдөн байцаах газраас УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын хэд хэдэн хүний нэр төрд халдаж, гүтгэсэн хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа юм байна.
Н.ТҮВШИН