
Улсын филармонийн симфони найрал хөгжмийнхөн маргааш дэлхийн хөгжмийн алдарт бvтээлүүдийг өөрийн тайзнаа эгшиглүүлэх нь ээ. Тэд энэ удаад Германы хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч, романтик дуурийг үндэслэгч К.Веберийн бүтээлүүдийг сонгон авсан байна. Удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш, гоцлол хөгжимчин Соёлын тэргүүний ажилтан Б.Нямдаваа нарын толилуулах уг тоглолтонд Германы XIX зууны нэрт хөгжмийн зохиолч К.Веберийн Симфони удирдтгалууд болох Der Freischutz, Euryanthe, Oberon бүтээлүүд болон фагот, симфони найрал хөгжимд зориулсан концерт I-III анги ангиудыг тоглох юм байна. Маргааш 19.00 цагт Улсын филармонид болох уг тоглолтын тасалбар 10 мянган төгрөг гэсэн шүү.
Г.ДАША